Намрын ногоон өдрүүд 2022 оны Гранпри шагнал хүртлээ.

“Намрын ногоон өдрүүд 2022” үзэсгэлэн худалдаан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо 2022 оны 09 сарын 28, 29-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус үзэсгэлэн худалдаанд Халзан сумаа төлөөлөн 30 гаруй баялаг бүтээгчид оролцож нийт дүнгээр Тэргүүн байр, Гранпри шагнал хүртлээ. Хүртсэн шагналуудыг дурдвал:

  • “Импортыг орлох бүтээгдэхүүн” Тэргүүн байр М.Батжаргал /Таанын сорс/
  • “Сүү сүүн бүтээгдэхүүн” Тэргүүн байр Шүүт малчдын бүлэг
  • “Өрхийн үйлдвэрлэл” Тэргүүн байр Ц.Идэрбат, Д.Энхжаргал /Арвин Саам өрхийн үйлдвэрлэл/
  • “Уламжлалт монгол хоол- Дэд байр Э.Одгэрэл
  • Үзэмчин үүлдрийн эм хонь – Тэргүүн байр, Дэд байр Ж.Отгонбаатар
  • Үзэмчин үүлдрийн төлгөн хуц- Дэд байр Ж.Отгонбаатар
  • Баяндэлгэрийн улаан үүлдрийн шүдлэн ухна- Гутгаар байр Ж.Батхүү
  • Үзэмчин үүлдрийн бүдүүн хуц Гутгаар байр Ж.Отгонбаатар

нар тус тус шалгарлаа. Баялаг бүтээгч та бүхэндээ баяр хүргэе.