Э.Амартүвшин Дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарлаа.

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарчээ. Тодруулбал, дэлхийн сонгодог урлагийн талаар мэдээлэл бэлтгэдэг “Opera Wire” цахим хуудсаас жил бүр оны шилдэг дуурийн дуучныг нэрлэдэг. Энэ оны дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтад Монгол Улсын дуучин Э.Амартүвшин багтсан байна.