Аймгийн Засаг даргын захирамжаар Халзан сумын Засаг даргаар Бяхарсүрэнгийн Мөнх-Учралыг томиллоо.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат: Б.Мөнх-Учрал бол Төрийн албанд ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин. Халзан сум улс болон аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар чамгүй олон ажил хийгдсэн. Эмнэлгийн шинэ барилга баригдаж байна. Сумын төвд тавигдсан авто зам болон бусад ажлуудад анхаарал тавьж ажиллахыг чиглэл болгов.
Б.МӨНХ-УЧРАЛЫН БОЛОВСРОЛ АЖЛЫН ТУРШЛАГА
- 2004-2008 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Байгаль орчин экологийн менежмент
- 2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагаар тус тус төгссөн.
- 2008 онд Лунабо тур компанид мэргэжилтэн
- 2012-2019 онд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст мэргэжилтэн
- 2023-2024 онд Новен лизинг ХХК-ийн Байгаль орчны хэлтэст мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.


