Сумын ИТХ-ын ээлжит III дугаар хуралдаан боллоо.

Халзан сумын ИТХ-ын Ээлжит III хуралдаанаас дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

  1. Сумын засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж төлөөлөгчдийн дэвшүүлсэн саналыг тусгаж баталлаа.
  2. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөө хаваржааны нийт 79 айл өрхийн газрын асуудлыг хэлэлцэн баталлаа.
  3. Сумын хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл, төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөлийг хэлэлцэн баталлаа.
  4. Сумын 100 жилийн ойн хүрээнд ашиглах лого, тэмдгийн загварыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
  5. Сумын 100 жилийн ойд уралдах 6 насны морьдыг дээд 2 нас монголоороо бусад 4 насны морьдыг сэрвээний хэмжилт хийж уралдуулахаар хуралдаанд ирсэн төлөөлөгчдийн 100%-ийн саналаар дэмжлээ.

Сумын ИТХ-ын ажлын алба