Сумын цол олголоо.

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч “Модон могой жил”- ийн сар шинийн босгон дээр Төр захиргааны байгууллагын ахмад ажилтан, “Аймгийн алдарт уяач” “Сумын сайн малчин” “Сумын начин”Цэвэгсүрэнгийн Эрдэнэдалайд “Сумын заан” цолыг үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу сумын засаг даргын захирамжаар сумын болон багийн удирдлагууд шагналыг олголоо.

Ц.Эрдэнэдалай нь Ардын хувьсгалын 58, 59 жилийн ойн баяр наадамд сумандаа 2 удаа түрүүлсэн мөн 1980- аад оны эхэнд 2 удаа үзүүрлэсэн амжилтаар “Сумын заан” цолны болзлыг хангажээ. Дашрамд дурдахад “Сумын начин” “Бөх тайлбарлагч” Ганбатын Чулуунсүхийн санаачилгаар ахмад начин Самбуугийн Батцэрэн, Цэвэгсүрэнгийн Эрдэнэдалай, Цэвэгсүрэнгийн Баярсайхан, Жамсрангийн Баярбат нарт “Сумын заан” цолыг нөхөн олгоод байна. Цаашид суманд түрүүлсэн бөхөд энэ цолыг нөхөн олгох хуультай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй