Монгол Улсын засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тогтоолоор СУМ ХОРООНД АЖИЛЛАХ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ орон тоо батлагдаж Сүхбаатар аймгийн хэмжээнд 14 нийгмийн ажилтан томилогдож 2025 оны 02 дугаар сарын 10-наас 14-ны өдрүүдэд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх үндэсний хэмжээний бүсчилсэн сургалт Хэнтий аймагт зохион байгуулагдаж чадамжийн гэрчилгээтэй боллоо.
Халзан сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар Ц.Батцэцэг сонгогдож өнөөдрөөс эхлэн үүрэгт ажилдаа орлоо.
